"Орос III" сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн бэр эгч Ш.Солонго Үндсэн хуулийн цэцийг түр даргалж байна

"Орос III" сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн бэр эгч Ш.Солонго Үндсэн хуулийн цэцийг түр даргалж байна

Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дууссанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүний дараагийн даргыг албан ёсоор томилоогүй байгаа бөгөөд хамгийн өндөр настай Ш.Солонгоор Үндсэн хуулийн цэцийг даргалуулж байгаа аж. Учир нь хуулинд Үндсэн хуулийн цэцийн даргын эзгүйд хамгийн өндөр настай гишүүнээр удирдлуулна гэсэн агуулга байдаг билээ. 2018 оны тавдугаар сард түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон бөгөөд үүнээс өмнө тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм. Ташрамд дурдахад, Ш.Солонго нь Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн бэр эгч юм.