“Энержи ресурс”-ын ажилчдын автобус “Петровис”-ийн шатахууны машинтай мөргөлдсөн ослын улмаас зургаан хүн хүнд гэмтжээ

“Энержи ресурс”-ын ажилчдын автобус “Петровис”-ийн шатахууны машинтай мөргөлдсөн ослын улмаас зургаан хүн хүнд гэмтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь, Мандалговь чиглэлийн авто замд зам тээврийн ноцтой осол гарсан талаарх зураг бүхий мэдээлэл цацагдсан билээ. 

Тэгвэл уг ослын талаар эх сурвалжаас тодруулахад "Хоёрдугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ойролцоо “Энержи ресурс” компанийн уурхайчдыг тээвэрлэж явсан автобус, “Петровис” компанийн шатахуун ачсан ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын улмаас зургаан хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.