Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр гарсан билээ.
Ослын улмаас гарсан галд "Эдү таун" хотхоны барилга шатаж, 60 гаруй айл гэртээ амьдрах боломжгүй болоод байгаа юм. Албаныхан тус барилгыг дахин ашиглаж болох эсэх улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа засварлах, буулгах эсэхийг шийднэ гэх мэдээллийг өгч байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн барилгын талаарх улсын байцаагчийн дүгнэлт ирэх гуравдугаар сарын 29-ны өдөр гарах аж. Уг дүгнэлт гарсны дараа барилгыг засварлах, буулгах эсэх нь тодорхой болох юм.