Сугас загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, 600 мянгын хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сугас загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, 600 мянгын хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сугас загасыг зөвшөөрөлгүйгээр агнасан бүлэг этгээдүүдийг илрүүлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, иргэн Н нар нь бүлэглэн Ховд аймаг Буянт сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай газраас энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 20 ширхэг Сугас загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, 600.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.