ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ВИДЕО: Төрөөс өвс, тэжээл гуйгаагүй. Зүгээр л мал, махны наймаанд оролцохоо больчих /ИЛЭРХИЙЛЭЛ/

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ВИДЕО: Төрөөс өвс, тэжээл гуйгаагүй. Зүгээр л мал, махны наймаанд оролцохоо больчих /ИЛЭРХИЙЛЭЛ/

Монгол Улс 70 сая толгой малтай. Зудын улмаас одоогийн байдлаар 2.1 сая толгой мал хорогдоод байна. Иймд төрөөс малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, зээлийн хүүгийн 6 хувийг малчид, үлдсэн хувийг төрөөс төлөх шийдвэрийг УОК, Засгийн газраас гаргасан.

Мал хүний хувийн өмч байхад татвар төлөгчдийн мөнгөөр малчны зээлийг дарж, банкуудыг эрсдэлгүй болгож буйг олон нийт хүчтэй эсэргүүцэж буй. Тэгвэл "Илэрхийлэл" хэлэлцүүлгийн хоёрдахь дугаарт уг шийдвэр зөв байсан эсэхээр “Олуулаа” ТТБ-ын удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Доржпүрэв, “Олуулаа” ТТБ-ын удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Р.Шинэгэрэл,  Эрдэнэ сумын малчин н.Ууганбаатар,  Малчдад туслах ТББ-ын тэргүүн н.Бөхчулуун нарыг урьж ярилцлаа. 

ҮЗЭХ: