Өчигдөр урд хөршөөс их хэмжээний юань чингэлэгээр дамжин орж ирсэн талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” гэх мэдээллийг өгчээ. Тус мөнгөн дэвсгэртүүдийг тамхины хайрцагнуудад хийн монголын хилээр оруулж ирсэн байж болзошгүй байна.
