МАН гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдтэйгээ "УИХ-д нэр дэвших" гэрээг байгуулаагүй байна

МАН гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдтэйгээ "УИХ-д нэр дэвших" гэрээг байгуулаагүй байна

МАН нь гишүүдийнхээ “Дэвших хүсэлт”-ийг дөрөвдүгээр сарын 01 /2024.04.01/-ны өдөр хүлээн авна гэж байсан ч 15 хоногоор наашлуулж, энэ сарын 15-н /2024.03.15/ болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус нам өнгөрсөн долоо хоногт буюу Бага хурлынхаа өмнөхөн дэвших хүсэлт гаргасан гишүүдтэйгээ гэрээ байгуулжээ. Ингэхдээ "Хөгжлийн банк", Боловсролын зээлийн сан, ЖДҮХС зэрэг хэрэгт нэр холбогдож хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй гишүүдтэйгээ гэрээ байгуулаагүй аж. Сонирхуулахад, МАН-ын удирдлагуудын түвшиндээ шийдвэр гаргаж, ирэх тавдугаар сарын 20 /2024.05.20/-ны өдрийн "Бага хурал"-аараа нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодорхой болгон олон нийтэд зарлах юм. МАН-ын дүрэмд гэмт хэрэгт нэр холбогдох шүүхээр шийдвэрлэгдсэн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалт байдаг.