ВИДЕО: БНХАУ-д хоёр см диаметртэй мөндөр орж, 10 хүн гэмтжээ

ВИДЕО: БНХАУ-д хоёр см диаметртэй мөндөр орж, 10 хүн гэмтжээ

Өнгөрсөн бямба гарагаас эхлэн хойд БНХАУ-ын Гуандун мужийн Шаогуан, Наньсионг хотуудад хар салхи дэгдэж, 10 хүн гэмтэж бэртсэний хоёр нь маш хүнд байна.

Гуандунд хар салхины дараа хоёр см диаметр хэмжээтэй мөндөр оржээ. Том хэмжээний мөндөр хүчтэй салхины улмаас хоёр хотын олон арван барилга байгууламж, оршин суугчдын эд хөрөнгө сүйджээ. Зөвхөн Гуандун хот л гэхэд уг байгалийн гамшигт үзэгдлээс 150 сая юань буюу 18 сая ам.долларын эдийн засгийн шууд хохирол учруулсан аж. Харин Жэжян мужийн зарим хот, суурин газарт тог цахилгаан, усан хангамж тасарч, харилцаа холбооны үйлчилгээ зогссон байна.

ВИДЕО:




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө