Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээгээр Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баяндэлгэр Халзан суманд нойтон цас орж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна.

Мөн Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад нойтон цас, цас орж, Иххэт суманд цасан шуурга шуурч байна. Мандах, Замын-Үүд сумаас бусад сумын нутгаар салхи 15-20 м/с хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан. Шуурганы хүч оройдоо намдана гэж тус аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Түүнчлэн Өмнөговь аймагт цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул өнөөдөр /2024.3.27/ 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлав.