Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны даргаар сэтгүүлч Т.Ононг томилжээ

Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны даргаар сэтгүүлч Т.Ононг томилжээ

Сэтгүүлч Т.Онон нь Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байна. Түүний хувьд өдөр тутмын хэвлэлд сэтгүүлч, төрийн албанд хэвлэлийн төлөөлөгч зэрэг ажлыг хашсан туршлагатай юм. 

Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүс ОХУ, БНХАУ-ын экспорт, импортын гарцыг нэмэгдүүлж, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Засгийн газрын өнөөдрийн /2024.03.27/ хуралдаанаар   “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан. Учир нь хоёр улстай худалдааны хэлэлцээр хийх шаардлагатай бөгөөд үүний дараа бараа материалыг чөлөөтэй худалдах боломж нээгдэх юм. Гэтэл манай улс нь хоёр улстай худалдааны хэлэлцээрийг хийгээгүй байж Чөлөөт бүсийн хуулиа баталж, бүтээн байгуулалтаа хийсэн байдаг.