Өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

Өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. 

Үүний дагуу өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээлэх дуут дохио дуугарч, гамшгаас хамгаалах дадлага сургууль хийнэ. Энэхүү дадлага сургууль нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах зорилготой юм. Дадлага сургуулийг ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэг, дадалтай байж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцохыг холбогдох албаныхан уриаллаа.