“Оюутолгой” компани ажилтнуудынхаа нэмэгдэл, урамшуулал, үндсэн цалинг хасаж хөдөлмөрийн гэрээг зөрчиж байна гэв

“Оюутолгой” компани ажилтнуудынхаа нэмэгдэл, урамшуулал, үндсэн цалинг хасаж хөдөлмөрийн гэрээг зөрчиж байна гэв

Өнөөдөр “Оюу толгой” ХХК Хөдөлмөрийн хуулийн заалт болон Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ирж мэдээлэл хийлээ.

Энэ талаар ажилчдын төлөөлөл “Оюутолгой” компани ажилтнуудынхаа цалинг хасах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд гаргасан. Зарим нэмэгдэл, бонус, урамшуулал зэргийг хасаад зөвхөн үндсэн цалинг авдаг болсон нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг зөрчиж байна. Харамсалтай нь Үйлдвэрчний эвлэл энэ тал дээр ажилласангүй. Тиймээс бид өөрсдийн эрхээ хамгаалахын тулд мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагтай болж байна. Цалинг 25-30 орчим хувиар, тэр дундаа дундаж цалин авдаг ажилтнуудын шөнийн ээлжийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, шагнал урамшууллыг хасахаар болсон.  Компанийн зүгээс 25 хувиар буурна гэж байгаа ч бид өөрсдөө тооцоолоход цалин маань 50-60 хувь буурахаар байна гэсэн хардалт байна. Тиймээс хуульд заасан гэрээний дагуу цалин хөлсөө авах шаардлагыг хүргүүлж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна, компанитай ямар нэгэн тохиролцоонд хүрэх гэсэнгүй" гэж мэдээллээ.