Нийгмийн сүлжээнд сургалтын хөтөлбөрөөс уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг хассан тухай мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа мэдэгдэл хийж, дээрх хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй гэлээ.