БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ

БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ

БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.

Анагаахын их, дээд сургуульд элсэгчдийн тоог 2000-аас 3058 болгон хүчээр нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буй ажил хаялтад дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь оролцож байна. Анагаахын профессорууд ч тэднийг дэмжиж, ажлаас халагдах өргөдлөө бөөнөөрөө өгч, ажлын цагаа багасгаж эхлэсэн байна.

Мөн хөдөө орон нутагт эмч мэргэжилтнүүд, нарийн мэргэжлийн мэс засалчид дутагдалтай байгаагаас засгийн газар ийм шийдвэр гаргасан юм. Харин эмч нар дээрх шийдвэр анагаахын боловсролын чанарыг муутгахын зэрэгцээ эмнэлгийн зардлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.