Япон Улсад Чингэлтэй дүүргийн нэрэмжит гудамж нээгджээ

Япон Улсад Чингэлтэй дүүргийн нэрэмжит гудамж нээгджээ

Япон улсын Яйзу хотод Чингэлтэй дүүргийн нэрэмжит гудамж өнөөдөр /2024.03.28/ нээгдлээ.

Чингэлтэй дүүрэг байгуулагдаад 32 жил болж байна. Тус дүүрэг нь БНХАУ , БНТУ , ОХУ , БНСУ , БНВУ болон Япон улсын зарим хот , дүүрэгтэй олон хамтын ажиллагааны түүхтэй. Тиймээс Япон улсын Шизуока мужийн Яйзу хотод өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэрэмжит гудамжыг нээснээр гадаад улсад нэрэмжит гудамжтай болсон анхны дүүрэг боллоо.