Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд Э.Оюунболдын талаар мэдээлэл хийнэ

Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд Э.Оюунболдын талаар мэдээлэл хийнэ

Улсын баяр наадмаар түрүүлж, улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдыг сар шинийн барилдаанд зодоглоно гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд мэдээлэл хийхээр болжээ. 

Тодруулбал, маргааш /2020.01.24/ Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингийн асуудлаар мэдээлэл хийхээр боллоо. Эх сурвалжийн хэлж буйгаар өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй бөх допингийн эсрэг нэгдэж гарын үсэг зураад байгаа аж.

Бөхчүүд  “Э.Оюунболдыг барилдвал, сар шинийн барилдаанд оролцохгүй” гэсэн санаачилгыг гаргаад байна.