Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын асуудлаар хуралдана

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын асуудлаар хуралдана

УЕП-оос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2020.01.16/ УИХ-д ирүүлсэн. Уг саналыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж санал, зөвлөмжөө гаргана гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдэгдсэн. Улсын ерөнхий прокурорын саналыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх гэсэн боловч Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн гадаадад томилолттой байсан учир өнөөдрийг хүртэл хойшилсон. 

Тус хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарын таван гишүүн харъяалагддаг билээ. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа Байнгын хороо, УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуультай.