Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 12-нд нутгийн зарим газраар, энэ сарын 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 12-нд нутгийн хойд, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө