ХОМ: 905 хоньтой С.Бямбацогт баруун бүсэд нэр дэшигчдийг малын тоогоороо тэргүүлж, 180 хурдан удмын адуутай АН-ын Ц.Одонтунгалаг удаалж байна

ХОМ: 905 хоньтой С.Бямбацогт баруун бүсэд нэр дэшигчдийг малын тоогоороо тэргүүлж, 180 хурдан удмын адуутай АН-ын Ц.Одонтунгалаг удаалж байна

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газраас олон нийтэд ил болголоо. Энэ удаагийн сонгуульд баруун бүс буюу 2 дугаар тойрогт нэр дэвшигчдийн эзэмшиж буй таван хошуу малын тоо баримтын мэдээллийг онцлон хүргэе.

УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшиж буй Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт хамгийн олон малтай буюу 905 хонь, 25 адуутайгаар баруун бүсэд нэр дэвшигчдийг тэргүүлжээ. Харин эмэгтэйчүүдийг төлөөлөн АН-аас нэр дэвшиж буй Ц.Одонтунгалаг малын тоо толгойгоороо удаалсан байна. Тэрбээр хувьдаа 400 хонь, 28 үхэр, 180 хурдан удмын адуутай гэж ХОМ-дээ мэдүүлжээ. Түүний хувьд АН-ын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд 2012-2014 Автобус-1 НӨҮГ-ын захирал, 2014-2016 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал, 2012, 2016 онд АН-аас нэр дэвшиж, НИТХ-д төлөөлөгч, Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж буй нэгэн юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, Завхан аймгаас нэр дэвшин, өнгөрсөн дөрвөн жил парламентад суусан Б.Баярсайхан гишүүн 2019 онд 200 хонь, 50 үхрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан бол өнгөрсөн жил 10 адуу, 50 үхэр, 100 хонийг ХОМ-дээ мэдүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 55 хурдан удмын адуутай аж.