ВИДЕО: С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэг ил болов

ВИДЕО: С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэг ил болов

Өчигдөр МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” нэврүүлэгт С.Зориг агсан амь насаа алдсан хэргийг шалгах УИХ-ын түр хорооны зарим гишүүд оролцож, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаж, шүүхээс хорих ял аваад буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд хүргэлээ.

Бид тухайн нэвтрүүлгээс Төв аймгийн шоронд болсон үйл явдлаас  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг түүвэрлэн авч, хүргэж байна.  

Түр хороо нь Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий юм. Мөн С.Зоригийн хэргийг үнэн зөв шийдсэн эсэх, ял эдлэгсдийг эрүүдэн шүүсэн эсэхийг шалгаж тогтоохоор ажиллаж буй. Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтсан билээ.




Өнөөдөр нохой өдөр

59 минутын өмнө