СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр хүүхдээ машинаараа санаатайгаар дайрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр хүүхдээ машинаараа санаатайгаар дайрчээ

Энэ сарын 01-нд буюу Эх үрсийн баярын өдөр Булган аймагт нэгэн иргэн эхнэр, хүүхдээ өөрийн машинаараа санаатайгаар мөргөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Рашаант сумын иргэн 36 настай Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр, хүүгээ мөргөсөн гэлээ. Ослын улмаас эхнэр С нь хүнд гэмтэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хоёр настай хүү Х нь амь насаа алдсан байна. Хүүг Рашаант сумын эрүүл мэндийн төвд даруй хүргэсэн ч очихдоо амьсгал хураасан байсан гэж эх сурвалж мэдээллэв.

СЭРЭМЖҮҮЛЭГ:

-Согтууруулах ундааг аль болох хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн тохиолдолд зөв зохистой хэрэглэж олон нийтийн газар бусадтай хэрүүл, маргаан үүсгэхээс зайлсхийж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах

-Дэлгүүр, баар, караоке, зоогийн газар зэргээс архи, согтууруулах ундаа худалдан авахдаа стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж магадлан авч байх, 21 нас хүрээгүй хүмүүст архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, тэднийг архи, согтууруулах ундаа авчруулахаар явуулахгүй байх

-Баяр ёслолын үеэр хамт олон, найз нөхөдтэйгээ баяраа тэмдэглэх үед согтууруулах ундааг тохируулж хэрэглэж хэвших, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхөртөө анхаарал тавих, ганцааранг нь явуулах буюу орхихгүй байх, гэрт нь хүргэж өгөх,

-Хууль бусаар гар дээрээс стандартын шаардлага хангахгүй архи, согтууруулах ундаа худалдан авч, амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх

-Ахуйн хүрээнд, ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.