2020 оны Оскарын наадмын хэд хэдэн гол шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын кино найруулсагч Бон Жун Хогийн “Paratise” буюу “Шимэгч” киноноос сэдэвлэсэн цувралыг HBO суваг бүтээхээр болжээ.
Одоогоор энэхүү төсөл нь 5-6 ангитай богино цуврал болно гэж төлөвлөгдөж байгаа бөгөөд үйл явдал нь киноны үргэлжлэл эсвэл шинэчлэгдсэн хувилбар болох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Цувралын гол дүрд тоглох жүжигчнийг сонгоогүй байгаа ч продюсерууд Марк Руффалог гол дүрд нэр дэвшүүлж байгаа юм байна. Энэхүү бүтээлийг дахин хийх эрхийг авахын төлөө Netflix мөн өрсөлдсөн ч HBO суваг илүү өндөр үнэ амласан юм байна.
Эх сурвалж: Vogue