Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их Залаат овооны ар хүртэлх 3.04 км авто зам болон Чойр-Сайншанд чиглэлийн А0102 дугаартай авто замтай нийлэх хоёр түвшний уулзварын шинэчлэлийн ажил энэ оны улсын төсвийн хөрөнгөөр тусгагдсан.
Энэхүү ажил нь А0102 Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаас 231.1-232.2 дахь километрт 1.1 км давхцаж байгаа тул төслийн зам барилгын ажлаас хамаарч байгаа тул тус хэсэгт түр замаар зорчуулахаар болсон байна.