Электрон спортын  MLBB төрөлд Монголын баг тамирчид хүрэл медаль хүртжээ

Электрон спортын MLBB төрөлд Монголын баг тамирчид хүрэл медаль хүртжээ

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Mobile Legends: Bang Bang төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн шигшээ багийн тамирчид хүрэл медаль авчээ. 

Тэд наадмын өрсөлдөөнөө зургаадугаар сард Сингапур улсад зохион байгуулагдсан бүсийн сонгон шалгаруулалтаас эхэлсэн бөгөөд нэг ч хожигдолгүйгээр үндсэн тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Үндсэн тэмцээний хэсгийн шатанд хүчтэй өрсөлдөгч Камбожийн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авч, хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарчээ. Улмаар Хонконгийн шигшээ багийг 2:0 харьцаатай хожсоноор медалийн болзол хангаж, хагас шигшээд дэлхийн шилдэг багуудын нэг "Alter Ego"-ийн тамирчдаас бүрдсэн Индонезын шигшээ багтай мөнгөн медалийн төлөө тоглож, 0-2 харьцаатай ялагдал хүлээснээр Азийн наадмын хүрэл медалийн эзэд болсон байна. 

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Т.Эрмүүнбаатар - MuMu
  • О.Лхагвасүрэн - Mayki
  • Т.Багабанди - Zxaura
  • Б.Тэнгис - Aux
  • Э.Эрдэнэбилэг - Kei