Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орохын сэрэмжлүүлж байна

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орохын сэрэмжлүүлж байна

Улаанбаатар хотод өнөөдөр дуу цахилгаантай бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.

Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
  • Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
  • Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
  • Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.