Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Солонгосын соёлын өдрүүд" арга хэмжээ энэ жил наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын нэгний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
Солонгосын соёлыг сурталчлах, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээний үеэр хүүхдийн таеквондо болон насанд хүрэгчдийн таеквондогийн үзүүлбэр, Үндэсний урлагийн тоглолт болох бөгөөд БНСУ-ын Electric GUGAK Band-nuMORI хамтлаг Монголд ирж К-POP, ROCK хөгжмийг хослуулан шинэ урсгалыг бий болгосон шинэлэг дуу хөгжмийн үзүүлбэрээ үзүүлэх юм байна. Мөн K-POP Cover Perfomance-Angels хамтлаг ирж тоглох аж.
Энэ үеэр "Солонгос амттанд умбацгаая" арга хэмжээний хүрээнд үзэгчдийн дунд хурдан идэх тэмцээнийг явуулахаар төлөвлөсөн байна. Мөн БНСУ-ын гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, арьс арчилгааны зөвлөгөө өгөх, нүүр будалт болон урамшуулал бэлэгтэй худалдаа явагдах аж. Түүнчлэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас "2024 Korea week" арга хэмжээний бичлэгийн уралдааныг зохион байгуулах юм байна.
ВИДЕО: