Мал хариулж яваад сураггүй алга болсон найман настай хүүг эсэн мэнд олжээ

Мал хариулж яваад сураггүй алга болсон найман настай хүүг эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Нарийн хуурай” гэдэг газар бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт наймдугаар сарын 21-ний өдрийн 20:13 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М /8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.