Дунд гол дагуу 194 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ

Дунд гол дагуу 194 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ

Өнгөрөгч зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж лаг хагшаас цэвэрлэх ажилд хамтран ажиллаж байна.  

Өнөөдрийн байдлаар Дунд гол дагуу 194 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ. Цаашид эргийн хамгаалалтын нурж эвдэрсэн далан сувгийг засварлаж, үерийн хамгаалалтын байгууламжийг шинээр барих ажлыг гүйцэтгэнэ.