Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байсан барилгад өнөөдөр /2024.08.23/ гал гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгын гадна фасад болон гражийн дээврийн хэсэгт гал гарчээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл өнөөдөр 15:30 цагт онцгой байдлын газарт ирсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоож, 16:07 цагт бүрэн унтраасан гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн гал гарсан барилга нь "Хурд" группийн охин компанийн барилга байсан бөгөөд Зайсангийн эцэст барьж байгаа "Шамбала" хотхоны барилгын зоорийн давхарт хураасан байсан бараа, материал эхэлж шатаад, цаашаа байрныхаа фасад руу орсон гэх мэдээлэл байна.