Г.Ирээдүй буюу IZ эрэн хайж байсан "Цэцгээ" гэх нэртэй могойгоо олжээ

Г.Ирээдүй буюу IZ эрэн хайж байсан "Цэцгээ" гэх нэртэй могойгоо олжээ

IZC койн гаргагч Г.Ирээдүй буюу IZ нь наймдугаар сарын 20-ны өдөр өөрийн тэжээдэг "Цэцгээ" гэх нэртэй могойгоо алдсан тул эрэн хайж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тэрбээр эрэн хайж байсан могойгоо олжээ. Тодруулбал, Г.Ирээдүйн Цэцгээ гэх нэртэй могойн нь түүний хувцасны шүүгээнд орооцолдсон байдалтай олдсон байна. Энэ талаар тэрбээр "Цэцгээг эргүүлж авсан, санаа тавьсан хүн бүхэнд баярлалаа. Түүнийг үнэхээр алга болсон гэж бодоод дрон нисгэж хүртэл хайсан. Гэтэл гэрийн хувцасны шүүгээнд байсныг мэдэлгүй энэ хүрчээ. Уучлаарай" гэжээ.

Г.Ирээдүйн могой ийн нуугдсан байжээ