Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2024” цэргийн сургуулилалт өнөөдөр өндөрлөж байгаа талаар мэдээлжээ

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2024” цэргийн сургуулилалт өнөөдөр өндөрлөж байгаа талаар мэдээлжээ

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2024” цэргийн сургуулилалт манай улсад болж, хуурай замын цэрэг, агаарын цэргийн хүчин, тусгай ажиллагааны ангиас 700 орчим цэрэг, 200 орчим техник хэрэгсэл оролцсон талаар ОХУ-ын төрийн мэдлийн Тасс агентлаг мэдээлсэн. Тэгвэл Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль өнөөдөр өндөрлөж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Сонирхуулахад, Орос-Монголын хамтарсан цэргийн  сургуулилалтыг 2008 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа ажээ.