Энэтхэгийн Aditya Birla группын эзэмшдэг Adani Enterprises Ltd болон Hindalco Industries Ltd гэсэн хоёр томоохон компани зэсээр баян Монгол Улсаас түүхий эд авах сонирхолтой байгаа. Гэвч Энэтхэгийн хамгийн баян хоёр тэрбумтан далайд гарцгүй Төв Азийн энэ орноос Энэтхэг рүү зэсийн баяжмалыг тээвэрлэх ложистикийн талаар санаа зовж байна гэж The Indian Express мэдээлжээ.
Зэсийн баяжмал нь цэвэршүүлсэн зэсийн гол орц бөгөөд Энэтхэг улс энэхүү чухал ашигт малтмалын дотоодын олборлолт хязгаарлагдмал тул нийлүүлэлтийн 90 орчим хувийг импортоос авдаг.
Тодруулбал, Энэтхэг хэрэгцээгээ бараг бүхэлд нь Индонез, Чили, Австралиас импортолдог. Монгол Улс 2022 онд 2.7 тэрбум ам.долларын зэсийн хүдэр экспортолж, уг түүхий эдийн экспортоор дэлхийд 10 дугаарт жагссан бөгөөд экспортын ихэнх хувийг зөвхөн Хятад руу гаргадаг хэмээн The Indian Express бичжээ.