Улаанбаатар цахилгаан түгээх станцаас төлбөрийн өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүд өөртөө болон цахилгаан эрчим хүчээр хангагч компанид хүндрэл учруулалгүйгээр хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг санууллаа.
Эрчим хүчний салбарын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор УБЦТС, ТӨХК-аас цахилгааны төлбөрийн хуримтлагдсан өр, авлагатай хэрэглэгчдийн хэрэглээг Монгол улсын Эрчим хүний тухай хуулийн 32 зүйлийн 32.2.1д заасны дагуу түдгэлзүүлж, өр авлагыг бууруулах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн байна.
Хэрэглээг түдгэлзүүлэх ажлыг тухайн цахилгаан хэрэглэгч нь нэг сарын төлбөрөө төлөөгүй болон гэрээнд заасан хугацаанд хоёроос дээш сарын төлбөрийн өртэй үед хугацаа харгалзахгүйгээр хийж аж. Тиймээс төлбөрийн өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүд болон өөртөө болон цахилгаан эрчим хүчээр хангагч компанид хүндрэл учруулалгүйгээр хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг анхаарууллаа.