Сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Ү.Анарт 65 сая, Хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Г.Гансүлдэд 9 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

Сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Ү.Анарт 65 сая, Хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Г.Гансүлдэд 9 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

ОХУ-ын Пермь хотод зохиогдсон Арабеск олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Үенгийн Анарт 65 сая, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор өнөөдөр /2024.08.28/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн байна.