Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.08.28/ хуралдааны үеэр Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн банкуудад байршуулж байгаа чөлөөт эх үүсвэрийн талаар мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодруулж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Төсвийн гүйцэтгэлийг яаралтай горимоор биш хугацаа тавьж байгаад хэлэлцдэг, хардаг баймаар байна. Нэгд Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуулт байна. Эрүүл мэндийн даатгалаас хэдэн хувь эрүүл мэндэд, амралт сувилалд зарцуулагдсан. Үүнийг тоогоор хэлээд өгөх боломж байна уу. Төсөл, хөтөлбөрт хэрэгжүүлсэн сангийн зарцуулалт хэд байсан бэ гэдгийг асуумаар байна. Яагаад асуугаад байна гэхээр ЭМД-ын сангаас санхүүжилт гарахаа больсон байна. Бид хүмүүсээ эрүүл мэндэд нь биш амралт сувилалд илүү мөнгө зарцуулаад байдаг. Өмнөх сангийн зарцуулалттай холбоотой үүнийг асуугаад байна. Хоёрт, ЭМД, НД-ын сан гээд нийт 100 гаруй тэрбум төгрөг Чингис хаан банканд байршуулсан байна. Үүнийг яаж олж авах вэ. Хэн үүний хариуцлагыг хүлээх вэ. Найдваргүй зээл болгоод бүртгэсэн. Хойноос нь явдаг хүн байна уу.
Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах: 2023 онд ЭМД-ын сангаас 111 улсын эмнэлэгт 860.7 тэрбум төгрөг, 231 хув ийн эмнэлэгт 217.2 тэрбум төгрөг, 328 сумын эрүүл мэндийн төвд 175.8 тэрбум төгрөг, 216 өрхийн эмнэлэгт 171.8 тэрбум төгрөг, 1565 эмийн санд 89.9 тэрбум төгрөг, 50 лабораторид эрт илрүүлгийн 36.8 төгрөгийн санхүүжилт олгосон байна. Чингис хаан банк ЭМДЕГ-ийн 30.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Капитал банк 78.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Нийтдээ 2023 оны жилийн эцсийн байдлаар 109.3 тэрбум төгрөгийн үлдэгтэй байгаа юм байна.