Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сарын 01-ээс эхлэн хэрэгжиж эхэлнэ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сарын 01-ээс эхлэн хэрэгжиж эхэлнэ

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.08.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан "Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос, хүүхдийн эрхийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд саад болсон төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ноогдуулах, гадны улсын байгууллага ямар нэг байдлаар хүүхдийн эрхийн судалгаа тандалт хийхийг хориглосон байдаг.

Энэхүү хууль нь 2016 онд батлагдаад, хэд  хэдэн удаа дүгнэгдээд явж байгаа. Тус хуулийн гол бүтэц болох хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд хяналт шалгалт хийсний үр дүнд Улсын их хуралд танилцуулсан. Шинэ хуулиар хэд хэдэн чухал заалтууд бий болсон ба хүүхэд хамгааллын бодлого салбар болгонд хэрэгжих орчныг бүрдүүлсэн. Аливаа байгууллага салбар нэгж хүүхэд хамгааллын төсөв санхүүг жилийн төсөвтөө заавал оруулсан байхаар шинэчилсэн хуулийн заалтыг тусгаж, хүүхэдтэй холбоотой хэд хэдэн нэр томьёог тодорхой болгосон. Онцлох нэг заалт нь эрүүл мэндийн салбарт хүүхдийн хамгаалалтай холбоотой заалт нэмэгдсэн, энэ нь эрүүл мэндийн тусламж шаардлагатай хүүхдэд харьяалал хамаарахгүй үйлчилгээ үзүүлнэ. Ямар нэгэн хүчирхийлэл болон эрсдэлд байдалд орсон хүүхдийг дараалал харгалзахгүй үйлчилнэ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд нэгжлэг хийхдээ тухайн хүүхдийн нас хүйс сэтгэхүйн онцлогт тааруулж тусгай өрөөнд гүйцэтгэхээс гадна,  хүүхдийн хууль ёсны төлөөлөгчдийг байхгүй үед байцаалт авахгүй байхаар заалтуудыг нэмсэн. Сургууль цэцэрлэг болон бүх шатны хүүхэдтэй ажилладаг байгууллагууд хүүхдийн үг хэлэх эрх чөлөөг ханган, долоон наснаас дээш насны хүүхэд хүссэн газраа хүссэн саналаа хүргүүлэхэд анхааран ажиллахыг мөн нэмсэн" гэлээ. 

Мөн тэрбээр "Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос, хүүхдийн эрхийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд саад болсон төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ноогдуулах, гадны улсын байгууллага ямар нэг байдлаар хүүхдийн эрхийн судалгаа тандалт хийхийг хориглосон байна.

Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хуулийг мөн хэлэлцэж, аймаг нийслэлийн засаг дарга хүүхэд хамгааллын талаар хийсэн ажлын тайланг тухайн оныхоо  3 сард багтаан хүүхдийн төлөөх зөвлөлд хүргүүлнэ. Сургуульд завсардсан болон сургуульд хамрагдаагүй хүүхдүүдэд нэгдсэн бүртгэл үүсгэж арга хэмжээ авах аж. Бүх шатны сургалтын багаж хэрэгсэл суралцах орчныг бүрдүүлэх, малчин өрхийн хүүхдүүд зайнаас хувилбарт суралцах орчныг бүрдүүлэх зүйл ангиудыг мөн тус тус  нэмжээ. Ингээд өмнө нь хүүхэд хамгааллын 5 зүйл анги байсан бол 8 зүйл анги болгон нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 500 гаруй дотуур байр байдгаас 129 байранд хяналт шалгалт хийж, уих-д илтгэл хүргүүлжээ. Улаанбаатар хотын хэмжээнд таван зуугаад байр байдгаас гурван зуу гаруй нь 1980 оноос баригдсан хуучны байрнууд  байна. Иймд 2025 онд хорин таван ширхэг дотуур байрыг нэмж барихаар болсон. Хурлаар яригдсан бас нэгэн чухал зүйл нь хүүхдийн сургууль цэцэрлэг завсардах шалтгаан тэр тусмаа тухайн хүүхдийг харьяа газрын биш гэдэг шалтгаанаар хичээлд суулгаагүй тохиолдолд тухайн багшид арга хэмжээ аваа хэрэгтэй талаар ярилцлаа. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой цахилгаан дугуй скүүтрээр зорчих хүмүүсийн тоо ихэсдэг. Манай улсад байгаа цахилгаан тээврийн хэрэгслийн төрөл ангилал бүртгэлийг тодорхой болгож, хуулийн зүйл заалтыг оруулах хэрэгцээ шаардлагатай байна. Гэвч  Улаанбаатар хотын хувьд скүүтэр болон бусад цахилгаан хэрэгслээр зорчих бүрэн зориулалтгүй гэдэг асуудал тус тус яригдлаа.  Хүүхдийн эрх гэж ярихтай зэрэгцэн зуслангуудын стандартын шаардлагын талаар мэдэгдлээ. Урьдчилсан байдлаар зуслангуудад үзлэг хийхэд чанарын шаардлага хангаагүй байранд хүүхдүүдийг байрлуулдаг, мөн галын болон цахилгааны аюулд орох эрсдэл их байсан аж.

Хурлын төгсгөлд ШУТИС-ийн нэгдүгээр байрны асуудлаар хэлэлцэхэд, байр нь 1986 онд ашиглалтад орсон, өрөө тасалгаа тусгаарлалтгүй тосгуур ханын цаас нь урагдсан, халуун ус байхгүй усанд орох газар нь хязгаарлагдмал, камерын хяналтгүй учир дээрэлхэл болж болзошгүй, оюутны байранд байх ёстой агаарын солилцоо байхгүй оюутны дотуур байрны стандарт шаардлагад бүрэн нийцээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэдгийг тодотголоо. 

                                                                                      Ж.Цэцэгсүрэн




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө