U-15 насны волейболчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

U-15 насны волейболчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Монгол Улсын волейболын өсвөрийн эрэгтэй шигшээ багийн тамирчид энэ сард Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. 

Энэ тэмцээн Накхан Патом хотод энэ сарын 12-19-ний өдөр болно. Монголын U-15 насны шигшээ багийн дасгалжуулагчаар О.Наранбаатар ажиллахаар болжээ. Өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд шилдэг тамирчдыг багтаасан байна. Үүнд орон нутгаас тамирчдыг шигшээ багийн бүрэлдэхүүнд дууджээ. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Түвшинбаяр, Б.Эрболд, О.Өсөх-Ирээдүй нар Азийн аварга шалгаруулах тэмцээний бүрэлдэхүүнд багтсан байна.