Увс аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

Увс аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

Дэлхийн 25 улсад тархаж, 1873 хүний аминд хүрээд байгаа Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбогдуулан Монгол Улс гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжсэн. 

Мөн Засгийн газраас Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл, хөдөлгөөнийг хязгаарлах бүхий л арга хэмжээг авч байгаа юм. 

Тэгвэл Увс аймгийн онцгой комисс хуралдаж, энэ сарын 21-26-ны өдөр хүртэл Улаангом сум руу орох болон сумаас гарах замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.