Мотоциклтой аялагчийн биеийн эмзэг хэсэг рүү дайрч буй бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна

Мотоциклтой аялагчийн биеийн эмзэг хэсэг рүү дайрч буй бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд мотоцикл, унадаг дугуйгаар ганцаараа аялж буй гадаад, дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдэж байна.

Тэд Монголын уудам тал нутаг, онгон байгаль, нүүдэлчин ахуй соёлтой танилцаж, олон мянган километр замыг туулан аялдаг. Энэ хэрээр аялагчидтай холбоотой үйл явдлууд олон нийтийн анхаарлыг татах болсон. Тухайлбал, хэд хоногийн өмнө манай улсад аялж явсан БНСУ-ын дугуйтай аялагч майхнаа барьж байх зуур унадаг дугуйгаа алдаад,  эргүүлэн олж авсан тухай мэдээллийг манай сайт онцолж байсан билээ.

Харин энэ удаад олон нийтийн сүлжээнд өөр нэгэн бичлэг түгж, иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тодруулбал, баруун аймгуудын нутгаар мотоциклоор аялж явсан гадаадын аялагчийг хэсэг залуус дагаж, элдэв үг хэлэн, биеийн эмзэг хэсэг рүү нь халдахыг завдсан байдал бичлэгт үлджээ. Энэхүү үйлдлийг олон нийтийн зүгээс аялагчийн хувийн орон зай, аюулгүй байдалд халдсан зохисгүй үйлдэл хэмээн шүүмжилж байна. Нөгөөтэйгүүр ийм төрлийн үйлдэл нь Монгол Улсын аялал жуулчлалын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолж байгаа юм. 

ВИДЕО: