Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргалаа.
Тодруулбал, өнөөдрөөс маргааш /2026.06.18-19/ шилжих шөнө Хөвсгөл, Завханы нутаг, Архангайн хойд хэсгээр 0 градусыг давж, хөрсөн дээр цочир хүйтрэнэ. Маргааш буюу энэ сарын 19-ний өдөр Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн хойд, маргааш буюу энэ сарын 19-ний өдөр Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орно гэжээ.