СЕХ-ны гишүүнд нэр дэвшсэн Ж.Болд нарын дөрвөн хүнийг нууц санал хураалтаар дэмжлээ

СЕХ-ны гишүүнд нэр дэвшсэн Ж.Болд нарын дөрвөн хүнийг нууц санал хураалтаар дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.18/ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явууллаа. 

Санал хураалтын үр дүнд СЕХ-ны гишүүнд нэр дэвшсэн Д.Ариунболд , Д.Мөнхзориг, Ж.Болд, Д.Давааням  нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгохыг дэмжлээ. 

Мөн Байнгын хорооны саналаар СЕХ-ны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан О.Амгаланбаатар, Г.Байгалмаа нарыг, мөн өөрийн хүсэлтээр Т.Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжих санал хураалт явуулжээ. Уг санал хураалтад оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр дээрх гурван гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа.