Малын гоц халдварт шүлхий өвчний Сат-1 төрөл Ховд, Баян-Өлгий аймгуудад гараад буй. Харин Дорнод, Дундговь аймгуудад шүлхий өвчин илэрсэн бол Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Улмаар малчид шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн малын махаа Улаанбаатар хот руу тээвэрлэж орон сууцны хороолол хотхон дунд хямдралтай үнээр худалдаалах тохиолдол гарч эхэлжээ. Иймд иргэдийг мах худалдан авахдаа гарал үүслийн бичгийг нь заавал шалган авахыг сэрэмжлүүллээ.