Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монгол маамуу” гэх хувийн цэцэрлэгийн багш нэг ой арван сартай охиныг 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр халуун усанд суулгаад орхиж явснаас болж охин маш хүнд түлэгдсэн байдаг.
Тус цэцэрлэгийн багш Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан" хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм.
Шүүх хуралдаан 11 цагт товлогдсон байсан ч иргэний хариуцагч ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг 2019 оны зургадугаар сарын 13-ний өдрийн 9 цаг хүртэл хойшлогдсон байна.