Номин Холдинг ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо

Номин Холдинг ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайг Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар "Номин холдинг" ХХК-д олгогдсон байдаг. Энэ асуудлаар тус газрын ойролцоох оршин суугчид болоод "Номин холдинг" ХХК-н хамгаалалтын бололтой залуусын дунд нилээдгүй маргаан, мөргөлдөөн болсон. Иргэд өнөөдрийг хүртэл газраа хамгаалсаар байсан юм.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Номин холдинг" ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны зориулалтын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Улаанбаатар хотын засаг дарга С.Амарсайханы өнөөдөр гаргасан захирамж

Хан-Уул дүүргийн оршин суугчид өнөөдрийг хүртэл тус газраа хамгаалсаар байв




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө