П.Дэлгэрнаран: Сонгуулийн санал хураалт 53.1 хувийн ирцтэйгээр хаагдсан ч яльгүй жаахан нэмэгдэнэ

П.Дэлгэрнаран: Сонгуулийн санал хураалт 53.1 хувийн ирцтэйгээр хаагдсан ч яльгүй жаахан нэмэгдэнэ

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 20.00 цагт 53.1 хувьд хүрснээр хаагдлаа. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл өглөө. 

Тэрбээр " 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт амжилттай өндөрлөлөө. Өнөөдөр 07.00-20.00 цагийн хооронд нийт 2230 хэсгийн хороонд сонгогчдын саналыг хураах ажлыг амжилттай дуусгалаа. Тун удахгүй Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргүүдийн дүнг танилцуулна. Аймаг, сумын дүнг аймгуудын сонгуулийн хороо танилцуулна. Өнөөдрийн санал хураалтын явцад элдэв маргаан, хуулийн зөрчил гарсангүй. Зарим хэсгийн хороонд тог тасарсан ч техникийнхэн засч шуурхай арга хэмжээ авлаа. Нийт 53.1 хувийн ирцтэйгээр сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Үүн дээр яльгүй жаахан нэмэгдэл ирнэ. Интернэтийн сүлжээгүй алслагдсан хэсгийн хороодын дүн нэмэгдэх юм. Гэхдээ энэ нь цөөхөн. Учир нь улсын хил рүү дөхсөн хэсгийн хороодод старлинк төхөөрөмж болон үүрэн телефоны интернэт орох боломжгүй байгаа юм. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн гарснаас хойш долоо хоногийн дотор дүнг ИТХ-д өргөн барих ёстой. Үүнээс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргаж шинэ ИТХ-ын хурлын анхны хурлыг зарлах ёстой юм. Зарим газарт дүн тэнцсэн байвал нэмэлтээр санал хураах ажлыг яаралтай зохион байгуулна. Ирэх долоо хоногоос цаг агаар хүйтрэх төлөвтэй байна" гэлээ. 

LIVE: