Багийн эмч нарын анхдугаар уулзалт Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй Монголын эмч нарын VII Их хурлын салбар хуралдаан болон зохион байгуулагдаж байгаа тус зөвлөгөөнд орон нутгийн сум, багийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй нийт 650 гаруй багийн эмч оролцож, санал бодлоо солилцож байна.
Уулзалтыг нээж Сайд Т.Мөнхсайхан үг хэлсэн бол УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого байнгын хорооны дарга О.Сарандаваа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Соккоро Эскалантэ нар мэндчилгээ дэвшүүллээ. Сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар анхан шатны эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч байгааг дурдлаа.
Мөн бид Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын "Намаржин" багийн эмч С.Эрдэнэчимэгээс хөдөө орон нутагт тэр дундаа багийн эмчид тулгамдаж буй асуудлуудыг тодрууллаа.
ШУУД ҮЗЭХ: