УИХ-ын гишүүн Т.Доржханд арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ нэмэхээр судалж байгаа талаар танилцуулсан. Аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үнэ тарифыг өнгөрсөн онд нэмсэн тул энэ удаад ахуйн хэрэглэгчид буюу өрхийн үнийг нэмэх аж.
Түүнчлэн Эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо баасан гарагт танилцуулна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, “Засгийн газар цаашид сэргээгдэх эрчим хүчний салбар руу огт орохгүй. Эрчим хүчний салбарт оруулсан нэг төгрөгийн хөрөнгө оруулалт 4 төгрөгийн өгөөж хүртээх боломжтой. Учир нь Монгол нүүрсний нөөцөөр дэлхийд эхний таван улсад, сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр хоёрдугаарт ордог. Би Узбекистан улсад ажиллаад ирсэн. Тэд эрчим хүчний шилжилтээ хоёр жилийн дотор амжилттай хийжээ. Яг л бидэн шиг эрчим хүчний чадлын дутагдалд орж, хот нь гурван хоног хөлдсөн юм байна. Саудын Араб гэх мэт орнуудаас хөрөнгө оруулалт татаж, одоо өөрсдөө бүх эрчим хүчээ хангаж байна” гэв.