Түүхий эдийн арилжааны "Trafigura" компани Монгол дахь луйврын шинжтэй хэргийн улмаас 1.1 тэрбум долларын алдагдал хүлээх нөхцөл үүсчээ

Түүхий эдийн арилжааны "Trafigura" компани Монгол дахь луйврын шинжтэй хэргийн улмаас 1.1 тэрбум долларын алдагдал хүлээх нөхцөл үүсчээ

Түүхий эдийн арилжааны аварга компани "Trafigura" Монгол Улс дахь бизнестэйгээ холбоотой луйврын шинжтэй байж болох үйл ажиллагааг илрүүлж, улмаар 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгааг Bloomberg мэдээллээ.

Тус компани 2023 оны сүүлээр Монгол дахь бизнесийнх нь тайлан тооцоотой холбоотой асуудал байгааг олж мэджээ. Тодруулбал Монгол дахь зарим ажилтнууд нь төлсөн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дата, бичиг баримтуудыг засварлаж, мөн хугацаа хэтэрсэн авлагын мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулж байсныг илрүүлсэн байна.

Үйл явдалтай холбоотойгоор Trafigura-ийн Улаанбаатар дахь оффисын хэд хэдэн ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс гадна Монгол дахь компанийнх нь Гүйцэтгэх захирал Михаил Зелдович мөн ажлаа хүлээлгэн өгснийг эх сурвалж мэдээлсэн байна. Trafigura нь олон жилийн турш Монголын шатахуун, түлшний хамгийн том нийлүүлэгчдийн нэг байсаар ирсэн юм. Монгол Улсын нэг өдрийн газрын тосны хэрэглээ 35 мянган баррель, одоогийн ханшаар жилийн 1 тэрбум орчим ам.доллар гэж үзвэл тус компанийн Монголд хүлээсэн алдагдал маш томд тооцогдож байна.

Эх сурвалж: Bloombergtv.mongolia