Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд амралтаас дээшээ өгсөх уулын замд судсаа ханах гэж оролдсон хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрөгч сарын 24-ний өдрийн 19:34 цагт уулын замд судсаа ханасан байдалтай хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгахад, Баянгол дүүргийн харьяат 18 настай эрэгтэй судсаа ханаж, амиа хорлох гэж байсан аж. Улмаар яаралтай түргэн тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж амь насыг аварсан байна.
Сүүлийн үед гарч буй айдаст автуулам мэдээллүүд ихэвчлэн өсвөр насныхантай холбоотой байх болсон. Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна.