Бусдын нэр төрд халдсан хэргээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ц.Сандуйг шүүх хурал болох гэсэн боловч тэрээр энэ оны тавдугаар сарын 3 –ны өдөр Монголын улсын хилээр гарсан нь тогтоогдсон байна. Иймд түүнийг шүүхээс эрэн сурвалжилж байгаа ажээ.
Энэ тухай “Нийгэмд шүгэл үлээгч” гэгддэг, 60 тэрбумын тухай бичлэгийг анх олон нийтэд мэдээлсэн иргэн н.Доржзодов өөрийн твиттер хуудастаа мэдээлсэн байна. Учир нь тэрээр “Ц.Сандуй нь 2016 оноос хойш удаа дараа гүтгэлэг тараасан" гэж шүүхэд гомдол гаргажээ.
Ц.Сандуй @Sandui_ts 2016 оноос енеег хуртэл удаа дараа #60тэрбум асуудлаар гутгэлэг тараасаар бгаа тул Шуухэд хандсан. Гэвч хаяг тодорхойгуй, емнех хаягаасаа хасалт хийлгэсэн, 2019.3.9нд Монгол Улсаас дайжин гарч яваад эргэн ирэхгуй бна. Иймд Шуухээс эрэн сурвалжилж бна. pic.twitter.com/b9dKNd0tz7
— citizen d. (@dropmires) June 5, 2019